Солонгосын дайны дараа цэргүүдэд урам хайрлаж буй Мэрилин Монрогийн хэзээ ч олонд дэлгэгдээгүй зургуудыг дуудлага худалдаанд оруулахаар боллоо. Зургуудыг явган аялагч авсан бөгөөд Мэрлин Монро 100 мянга гаруй цэргүүдэд дөрвөн өдрийн турш 10 гаруй удаа тоглолт үзүүлсэн хэмээн бичиж үлдээжээ. Ховор зургуудыг цуглуулагч 1990 оны үед цэргийн зурагчнаас худалдан авсан бөгөөд өнөөг хүртэл олон нийтэд огтхон ч дэлгээгүй аж. Зургуудыг энэ сарын аравны өдөр Техасын Даллас хотын “Өв” дуудлага худалдааны төвд худалдах юм.
Д.Идэр






























Сэтгэгдэл (2)