
Тус улсын шоронгуудын ялангуяа Сан Педро Сула хотын шоронгийн харуул хамгаалалт маш сул байдаг бөгөөд хоригдлууд хүссэн үедээ оргох боломжтой байдаг байна. “Гэхдээ энэ тааламжит харилцааг үгүй хийхгүйн тулд хоригдлууд оргохыг илүүд үздэггүй” хэмээн байгууллага бичжээ.
Хүний эрхийн байгууллага өнгөрсөн жил Гондурасын Комаягуа шоронд гал гарснаар 362 хоригдол амиа алдсан талаар мөн судалсан байна. Энэ хэргийг ч Засгийн газар шоронгийн зохицуулагчийн хариуцах хэрэг хэмээн үлдээж байжээ. Зохицуулагчийг хоригдлууд өөрсдөө сонгодог бөгөөд тэрээр шоронгийн дүрмийг тогтоодог хэвшилтэй болсон байна.
Засгийн газрын мэдээлснээр улсын хэмжээнд 12263 хүн ял эдлэхээр шоронд суусан ч одоо 8120 хоригдол л үлджээ.
Мөн шоронгийн төсвийг танахын тулд нөлөө бүхий хоригдлуудыг бизнес эрхлэхийг ч зөвшөөрдөг тухай мэдээлсэн байна. Өнгөрсөн жил эрх баригчид шоронгуудад 19.3 сая ам.доллар төсөвлөсний 83 хувь нь л албан хаагчдын цалинд зарцуулагдсан байна.
Д.Идэр