Шинэ Зеландын “Fonterra” компани өчигдөр ботулизмын халдвартай сүү худалдаалж байсан тухайгаа тайлбар хийлээ. Ботулизмын халдвартай сүү ууснаар хүний мэдрэлийн төв системийг хордуулахад хүргэдэг байна. Өмнө нь халдвартай сүүний талаар шуугиан гарах үед “Fonterra” мэдээллийг няцааж байсан юм. Харин өчигдөр тус компанийн төлөөлөгч Тео Спрингс Бээжинд хийсэн хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдэгдэлдээ “Энэ оны гуравдугаар сард ийм асуудал гарч болзошгүй шинж гарч байсан. Аюултай бактери байгаа болохыг дөнгөж өнгөрсөн сарын 31-нд тестээр баталсан” хэмээн хэлжээ.
Энэхүү явдлын дараа БНХАУ өөрийн жижиглэнгийн худалдааны сүлжээнээс тус компанийн бүтээгдхүүнийг хураан авсан байна. Мөн ОХУ Шинэ Зеландаас сүүн бүтээгдэхүүний импортоо зогсоожээ.
“Fonterra” нь дэлхийн хамгийн том сүү экспортлогч компани юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус компаниас Хятад, Малайз, Вьетнам, Тайланд болон Саудын Араб руу нийлүүлсэн уурагны концентрат аюултай болохыг зарласан юм. Нунтгийг хүүхдийн тэжээл бэлтгэхэд ашигладаг аж. Манай улсад худалдаалагдаж байгаа зарим хүүхдийн тэжээлийг дээрх нунтгаар үйлдвэрлэсэн тул удахгүй холбогдох албаныхан мэдээлэл хийнэ гэлээ.





























































Сэтгэгдэл (2)