Өндөр шатамхай, идэмхий химийн бодис ачиж явсан галт тэрэг АНУ-ын
Лузиана муж улсад замаасаа гарчээ. Галт тэрэг Лузианагийн нийслэл Батон
Роуг хотоос 100 км зайд орших Лавтелл хотод замаасаа гарсан байна.
Ингэснээр ачааг тээвэрлэж явсан вагоны 76 цувааны 26 нь унажээ.

Өндөр шатамхай, идэмхий химийн бодис ачиж явсан галт тэрэг АНУ-ын Лузиана муж улсад замаасаа гарчээ. Галт тэрэг Лузианагийн нийслэл Батон Роуг хотоос 100 км зайд орших Лавтелл хотод замаасаа гарсан байна. Ингэснээр ачааг тээвэрлэж явсан вагоны 76 цувааны 26 нь унажээ.
Унасан 26 цувааны 14 нь маш хортой химийн бодис тээвэрлэж явсан байна. Эдгээрт хүний арьсанд хүрмэгч ихээр гэмтээх эсвэл хөнөөх хортой эхүүн натри багтжээ.
Тиймээс гашмгаас урьдчилан сэргийлж ойролцоох 1.6 км-т орших 100 гаруй айлын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлснээр орон гэр нь хоосон хоцорсон байна.
Одоогийн байдлаар ослын шалтгаан болон хор хохирлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Мөн цэвэрлэх ажлыг үргэжлүүлж байгаа гэлээ.
Д.Идэр