Камчаткийн Шивелуч галт уулын идэвхжилтийн үнсний хаялт далайн түвшингээс зургаан км-ийн өндөрт хүрчээ. Үнсэн үүл Камчаткийн булангаас зүүн өмнөд хэсэгт 50 км зайтай тархан, сарниж байгаа аж. Шивелуч галт уул сүүлийн саруудад олон удаа үнс цацсан бөгөөд энэ нь тав дахь удаагийн үзэгдэл болоод байна. Өмнө нь өнгөрсөн сарын 29, энэ сарын 1, 3, 4-ний өдөр их хэмжээгээр үнс цацсан юм.
Эрх баригчид Шивелуч ууланд ойртож очих нь аюултай болохыг анхааруулаад байна. Шивелуч нь Камчаткийн хамгийн идэвхжилттэй галт уул бөгөөд Ключи тосгоноос 45 км зайд оршдог аж. Энэ нуатгт таван мянга орчим хүн ам амьдардаг аж.
Д.Идэр



























































