
Дурсгалын арга хэмжээг Японд жил бүр зохион байгуулдаг болсон юм. Хирошимагийн энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд арван мянга гаруй хүн цугларчээ.
Арга хэмжээнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, НҮБ-ын төлөөлөгчөөс гадна 70 гаруй орны дипломат төлөөлөлгч оролцсон байна. Ноён Шинзо Абэ дэлхийд цөмийн зэвсгийг устгахын төлөө олон улсын түнш орнуудтай хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайны аймшигт дэлбэрэлтээр 140 мянга гаруй хүн амиа алдсан билээ.
Д.Идэр













