
ШШГЕГ-ын байрны ард ажил хийж байсан хоёр хоригдол оргож, дэлгүүр дээрэмдсэн хэрэг өнгөрөгч долоо хоногт гарчээ. Ялтнууд чанга дэглэмтэй хорих 441 дүгээр ангид ял эдэлж байсан бөгөөд тэднийг ШШГЕГ-ын гадна талбайд ажил хийлгэхээр гаргаад байхад нь ийнхүү оргожээ. Тэд буугаар зэвсэглэж, Чингэлтэй дүүрэгт орших нэгэн дэлгүүрийн худалдагчийг сүрдүүлэн, тодорхой хэмжээний мөнгө дээрэмдээд зугтсан байна. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Н.Төгсбаяраас энэ талаар тодруулахад "оргодлуудыг эрэн сурвалжилж байгаа бөгөөд хэрэг шалгагдаж байгаа" гэсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)