АНУ-ын цэргийн онгоц өчигдөр Окинава арал дахь цэргийн баазын нутагт осолдсон байна. Япон болон Америкийн талын мэдэгдсэнээр онгоцонд явсан багийн дөрвөн гишүүн бүгд амьд гарсан байна. Гэсэн хэдий ч нэг нь маш хүнд бэрэтл авчээ. Окинава арал дахь Кадена агаарын цэргийн баазад харьяалагддаг HH-60 аврах онгоц нь сургуулилтын үеэр осолдсон аж. АНУ-ын Батлан хамгаалахын яам ослын шалтгааныг тогтоогоогүй хэмээн мэдээлжээ.
АНУ-ын 25 мянга орчим цэрэг Японы Окинава арлын цэргийн баазад байрлаж байгаа юм. Японы аралд цэргийн бааз байгуулсан нь оршин суугчдыг дургүйцлийг ихэд төрүүлэх болсон байна. Сүүлийн үед цэргийн баазтай холбоотой гэмт хэрэг болон бэлтгэл сургуулилтын үед гардаг ослууд болон дуу чимээний тухай гомдол ирсээр байгаа аж.
Д.Идэр



























































