
12.00 цагт Дотоодын цэргийн 05 дугаар анги дээр аавуудын баярт зориулсан өдөрлөг эхлэнэ.
Мөн өнөөдөр Архангай аймгийн Хашаат сумын Орхоны хөндийд “Адуучдын баяр” болно. Энэхүү наадмаар Монгол хүний эр зориг, хурд хүчийг сорих аж.
МН- мэдээллийн төвд
11.00 цагт Дархан цаазат богдхан уулын манзуширын амны тохижилтын ерөнхий төлөвлөгөөны танилцуулга уулзалт болно. Цэнгэг усын нөөц, байгаль хамгаалах төвд болно
11.00 цагт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд ураны асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Монголын морин спорт уяачдын холбооноос 3000 морины уралдаан, 10000 морьтон монголчуудын их жагсаалыг Гиннест бүртгүүлэх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Сурагчийн дүрэмт хувцасны үнийн асуудлаар Эцэг эхчүүдийн түр хорооноос мэдээлэл хийж, эрх баригчдад шаардлага хүргүүлнэ.
12.30 цагт Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай хуулийг ойрын хугацаанд боловсруулан батлуулах шаардлагатай талаар “Иргэний боловсролын төв” ТББ, АНУ-ын Баруун өмнөд эргийн судалгаа шинжилгээний төв зэрэг олон улсын байгууллагууд хамтарч мэдээлэл хийнэ.