
Дундговь аймгийн Говь гурван сайханд 15 настай хүүхэд өндөр хүчдэлийн шонгийн дэргэдүүр мотоциклоор явж байгаад тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн Дархан-Уул аймгийн Шарын голд 45 настай залуу гар аргаар алт олборлож байгаа ухсан нүхэнд шороонд дарагдаж нас барчээ. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 22 настай залуу хийн буугаар хүмүүсийг айлгаж танхайрсан хэрэг гарчээ.
Д.Ундрах /24tsag.mn/