АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш өчигдөр Даллас хотын эмнэлэгт зүрхний хагалгаанд орсон байна. Хагалгаа амжилттай болсон хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч Фредди Форд мэдээлжээ. Даваа гаргийн эрүүл мэндийн үзлэгийн үеэр эмч нар Ерөнхийлөгчийн артерийн судсанд бөглөрөл үүссэнийг анзаарсны улмаас хагалагаа хийлгээхээр шийдвэрлэсэн байна.
АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч өнөөдөр эмнэлгээс гарах аж. Тэрээр өмнө нь зүрхний ямар нэгэн өвчин тусч байгаагүй юм.
67 настай Буш өнгөрсөн тавдугаар сард дугуйгаар ууланд 100 км-ийн аялал хийсэн нь олны анхаарлыг татсан билээ.
Д.Идэр



























































