Их Британи болон АНУ өнгөрсөн шөнөөс эхлэн иргэдээ Йемен улсаас яаралтай гарахыг уриалж эхэллээ. Энэхүү уриалгыг Аль-Кайда бүлэглэлийн шинэ толгойлогч Айман Ал Завахири ойрын хугацаанд барууны сонирхолыг эсэргүүцсэн томоохон хэмжээний террорист халдлага хийнэ гэж заналхийлсны дараа гаргажээ. Их Британи Йемений нийслэл дэх Элчин сайдын яамаа хааж, бүх дипломатуудаа эргүүлэн татахаа зарлаад байна. Харин АНУ-ын агаарын хүчний онгоц тус хотод шаардлагатай бус дипломат ажилтнуудаа авч явахаар газарджээ.
АНУ өнгөрсөн амралтын өдрөөс хойш Йемен дэх Элчин сайдын яам болон Дундад дорнын 14 орны Консулын газраа хаасан юм.
Айман Ал Завахири нь Осама Бин Ладеныг залгамжлах Аль-Кайда бүлэглэлийг удирдах болсон бөгөөд иргэний дайны дараах Йемений зарим бүс нутгуудад хараа хяналтаа тогтоогод байна.
Д.Идэр



























































