ОХУ-ын Ерөнхийлөгч Валдимир Путины хамгийн том дайсан гэгддэг Михайл Ходоровскийн ялыг хөнгөлжээ. Дээд шүүхийн өршөөл ёсоор тэрээр ирэх жилийн наймдугаар сар гэхэд эрх чөлөөтэй алхахаар боллоо.Нефтийн “ЮКОС” компанийн удирдагч асан Михайл Ходорковский 2003 онд баривчлагдсан бөгөөд 2005 оны тавдугаар сард залилангийн болон татвараас зугтаасан хэргүүдэд татагдаж, 8 жилийн хорих ял авсан юм. 2010 оны 12-р сард “ЮКОС”-ын удирдагч асаны “хоёрдахь хэргийн” хүрээнд шүүх түүнд нефть хулгайлсан болон үүнийхээ борлуулалтын мөнгийг завшсан гэмт хэргээр 14 жилийн ял оноосон байна. Нэг жилийн дараа шүүх түүний хоригдох ялыг 13 жил хүртэл хөнгөлөөд байсан билээ.




























































Сэтгэгдэл (2)