Хоёр Солонгосын хамтын үйлдвэрлэлийн Кайсон бүсэд ажиллаж байсан
Өмнөд Солонгосын компаниудад тус улс 250 сая ам.долларын нөхөн төлбөр
төлнө гэж өнөөдөр мэдээллээ.

Хоёр Солонгосын хамтын үйлдвэрлэлийн Кайсон бүсэд ажиллаж байсан Өмнөд Солонгосын компаниудад тус улс 250 сая ам.долларын нөхөн төлбөр төлнө гэж өнөөдөр мэдээллээ. Өмнөд Солонгосын эрх баригчдын мэдээлснээр тус бүсэд үйл ажиллагаа явуулж байсан 109 компани тус бүрт даатгалын мөнгө болох долоон тэрбум хүртэл вонийг олгох юм байна.
Өнгөрсөн хавар Солонгосын хойгийн байдал хурцадсанаас болж өөрийн хилд байрлах Кайсон үйлдвэрлэлийн бүсийг Хойд Солонгос хаасан юм. Хаагдаад дөрвөн сар болсон учраас Өмнөд Солонгосын 123 компани нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Дээрх компаниудад Умардын 50 мянга гаруй иргэн ажиллаж байсан юм.
Хэдийгээр өнгөрсөн сарас хоёрт тал үйлдвэрлэлийн бүсийн үйл ажиллагааг эргэн сэргээх хэлэлцээрүүд хйиж эхэлсэн ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна.
Д.Идэр