ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд
Сергей Шойгу нар ирэх баасан гарагт Вашингтон томоохон асуудал хэлэлцэх
гэж байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар ирэх баасан гарагт Вашингтон томоохон асуудал хэлэлцэх гэж байна. Тэд Америкийн түншүүдтэйгээ Сирийн нөхцөл байдал, Ираны цөмийн хөтөлбөр болон пуужингийн асуудлаар хэлэлцэнэ хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээллээ.
Хоёр тал цэргийн хяналт, сансрын аюулгүй байдал, зэвсэг дэлгэрүүлэхгүй байх зэрэг олон шалтгаанаар хамтран ажиллах ёстой хэмээн ОХУ-ын тал үзэж байгаа аж.
Сергей Лавров маргааш Нью-Йорк хотноотүр буудаллаж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзах юм байна.
Д.Идэр