“Wikileaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассан Австралийн парламентын сонгуульд нэр дэвших тухайгаа мэдээллээ. Тэрээр ирэх сарын долооны өдөр болох парламентын сонгуульд ялалт байгуулвал сайтын ажлаа ч үргэжлүүлэх болно гэсэн байна. Лондон хот дахь Эквадорын элчин сайдын яаманд орогнож байгаа тэрээр өчигдөр Австралийн сонгогчидтой онлайн хурал хийжээ. Жулиан Ассанж хэрвээ ялалт байгуулвал Сенатад “Wikileaks”-ийн туршлагыг нэвтрүүлж Засгийн газруудын хууль бус үйлдлүүдийг илчилнэ гэжээ. Ингэснээр Австралийн улс төрийн намуудын авлигын хэргүүдийг илчлэх боломжтой болно гэж үзсэн байна.
Мөн тэрээр хэвлэлийн эрх чөлөөг улам нэмэгдүүлэхээр замаар Засгийн газрыг шударга, ил тод, хариуцлага хүлээдэг институт болгоно хэмээн амлажээ.
Тэрээр Виктория муж улсад нэр дэвших юм. Хамгийн сүүлийн судалгаагаар тус мужийн сонгогчдын 25 хувь нь түүнийг дэмжихээр шийдсэн байна. Эдгээр иргэдийн 40 гаруй хувь нь 30-аас доош насныхан буюуу залуучууд байсан аж.
Д.Идэр



























































