
Гадаад хэргийн зөвлөх Юри Ушаков “Сноудений хэрэгт ОХУ гэм буруугүй. Гэхдээ АНУ-ын энэхүү нүүдэл бол Сноудений хэрэгт биднийг буруутгаж байгаа нь илт” хэмээн хэлсэн байна.
Харин Цагаан ордон ОХУ АНУ-ын тагнуулын нууц мэдээллийг олонд дэлгэгч Эдвард Сноуденд орогнол олгосон нь өмнөх сөрөг хандлагыг улам гүнзгийрүүлсэн хэмээн тайлбарлаж байна. Есдүгээр сард товлогдсон хоёр талын хэлэлцээрт оролцохгүй байх шийдвэрийг Ерөнхийлөгч Б.Обама телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ ОХУ хүйтэн дайны сэтгэлгээгээ үе үе гаргадаг хэмээн мэдээлсний маргааш гаргажээ.
Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Барак Обама Петербург хотноо болох Их 20-ийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох хэвээр байгаа билээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)