
Төмөр замын “Ренфе” компанийн удирдлагууд болон төмөр замын зохицуулагч Адиф нарыг зорчигчдын аюулгүй байдлыг хэрхэн хангадаг болон цаашид хэрхэн сайжруулах талаар нь шалгаажээ.
Өнгөрсөн сарын 24-ний өдөр Грасия мужид болсон ослоор 79 хүн амиа алдаж, 170-аад хүн бэртэж гэмтсэн юм. Галт тэрэгний жолооч Франциско Жөүс Гарзон Амог хурд хэтрүүлсэн болон ажлын хариуцлага алдсан хэмээн буруутгаж шалгаж байгаа юм. Галт тэрэгний хар хайрцгийн мэдээллээр осол гарах үед жолооч ажлынхаа хүнтэй утсаар ярьж байсныг тогтоосон билээ. Тэрээр цагт 80 км хурдлах ёстой газарт 192 км-ийн хурдтай явж байсан юм.
Д.Идэр