Японы Нара хотын Тодайжи сүмд байрлах дэлхийн хамгийн том Буддагийн хөшөөг өчигдөр цэвэрлэлээ. 30 метрийн өндөртэй хүрэл хөшөөг 150 гаруй лам цэвэрлэсэн байна. Гайхамшигт хөшөөг агуулсан Тодайжи сүмийг 1998 онд Юнеско-гийн соёлын өвд бүртгэсэн юм.
743 онд Японы эзэн хаан Шому Буддагийн хөшөөг барих саналыг гаргасан байна. Энэхүү хөшөөг Өмнөд Солонгосын уран барималчид бүтээсэн бөгөөд 2 сая 600 гаруй хүн барилгын ажилд орлцжээ. Бурхны хөшөөг найман жилийн дараа буюу 751 онд бүтээж дууссан юм.
Нийт өндөр: 30 метр
Суултын өндөр: 14.98 метр
Нүүр: 5.33 метр
Нүд: 1.02 метр
Хамар: 0.5 метр
Чих: 2.54 метр
Жин: 500 метр тонн
Д.Идэр

































































