Аргентины Засгийн газар өчигдөр үндэстэн даяар хоёр өдрийн эмгэнэл зарлалаа. Тус улсын Росарио хотын хойд хэсэгт байрлах орон сууцанд дэлбэрэлт болсноор 10 гаруй хүн амиа алдсан юм. Ерөнхийлөгч Кристина Фернандез ослын газарт очиж нөхцөл байдалтай танилцан эмгэнэл илэрхийлсэн юм. Мөн бэртэж гэмтсэн иргэд хүргэгдсэн эмнэлэгт ч байс зочилжээ.
Арван давхар барилгад гарсан дэлбэрэлтийн үеэр хийн зуух дэлбэрсэн нь 63 оршин суугчийг гэмтэж бэртэхэд хүргэжээ. Одоогоор 12 хүн сураггүй байгаа бөгөөд аврах ангийнхан нуранги дороос хайх ажиллагааг үргэжлүүлж байна.
Холбогдох албаныхан дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Д.Идэр



























































