Тайваны нийслэлд цэргийн албыг эсэргүүцсэн 100 мянга гаруй хүн Ерөнхийлөгчийн ордны гадаа жагслаа. Иргэд цэрэгт татагдсан 24 настай залуу Хун Чун шийтгэлийн сургуулилтын үеэр амиа алдсаны дараагаас жагсаж эхэлсэн байна. Түрүүч Хун амь насанд нь халтай сургуулилт хийх шийтгэл авснаас гурван өдрийн дараа цэргийн албаа хашиж дуусах байжээ. Түүнийг цэргийн баазад гар утас, камер авчирсан хэмээн гадаа хэт халуун байсан ч хатуу шийтгэхээр болсон нь үхэлд хүргэжээ.
Энэхүү эмгэнэлт явдлын дараа Батлан хамгаалахын яамны сайдыг ажлаас нь огцруулж, 18 цэргийн даргыг шийтгэсэн билээ.
Жагсагчид өдгөө яригдаж буй асуудал буюу 2015 он гэхэд Тайванд цэрэг таталтыг зогсоохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Д.Идэр



























































