
ОХУ-ын Ариун цэвэр, тахал судлалын алба энэ онд Японоос ирсэн 90 мянга гаруй машин болон техникийн 35 мянга гаруй сэлбэх хэрэгслийг шалган үзжээ. Шалгалтын үеэр цацраг идэвхт 112 хэсэг бараа таваарыг хил дээр саатуулсны 80 нь машин техник байсан байна.
2011 онд “Фукушима-1” атомын цахилгаан станцад осол гарснаас хойш ОХУ-ын Ариун цэвэр, тахал судлалын алба Японы бүх ачааг шалгадаг болсон юм. Өдгөө “Фукушима” АЦС-аас өдөр бүр тэнгист бараг 300 тонн цацраг идэвхт ус хаяж байгаа билээ.