2013 онд БНХАУ төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ зам тавихад ихээхэн анаахрах болсон тухай Хятадын төмөр замын корпораци мэдээллээ. Энэ ажилд нийтдээ 660 тэрбум юань буюу 106.5 тэрбум ам.доллар төсөвлөсөн байна. Засгийн газрын төлөвлөгөөний дагуу энэ оны эцэс гэхэд шинээр 5.5 мянган км урт төмөр замыг ашиглалтад оруулах аж. Ингэснээр тус орны нийт төмөр замын урт 100 мянган км болох юм.
Хятадын төмөр замын корпораци энэ оны эхний долоон сард төмөр замын сүлжээг өргөжүүлэхэд 261.7 тэрбум юань буюу 42.2 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16 хувиар илүү байна.
Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын бүтцийг өөрчилж, БНХАУ-ын Төмөр замын яамыг татан буулгасан билээ.



























































