АНУ-ын Калифорн мужийн өмнөд хэсэгт гарсан хээрийн түймрийг дарж
чадахгүй байгаа тул ойролцоох нутгийн 1500 гаруй хүнийг нүүлгэн
шилжүүлжээ.

АНУ-ын Калифорн мужийн өмнөд хэсэгт гарсан хээрийн түймрийг дарж чадахгүй байгаа тул ойролцоох нутгийн 1500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Өнгөрсөн лхагва гарагт Баннинг хотын ойролцоо эхэлсэн хээрийн түймэрт хоёр гал сөнөөгч, нэг энгийн иргэн амиа алдсан юм.
Түймэр нийтдээ 10 мянга гаруй акр газар хамраад байна. Мөн 15 барилга байшин галд шатсан байна.
Калифорнийн гал унтраах хэлтсийн мэдээлснээр 1000 гаруй гал сөнөөгч, 13 нисдэг тэрэг түймрийн талбарт ажиллаж байгаа гэлээ.
Д.Идэр