АНУ-ын ток шоуны алдарт хөтлөгч Опра Уинфри Швейцарьт зочлох үедээ арьс өнгөөр ялгаварлах үзлийн хохирогч болжээ. Опрагийн мэдээлснээр Цюрих хотын гар цүнхний дэлгүүрийн худалдагч түүнд үйлчлэхээс татгалзсан байна. Тэрээр нэрийг нь дурдахыг хүсээгүй дэлгүүрт ороод цаана нь байгаа цүнхийг үзүүлэхийг худалдагч эмэгтэйгээс хүссэн байна. Харин худалдагч “Үгүй. Энэ маш үнэтэй цүнх” хэмээн хэлжээ.
Дэлхийн хамгийн баян эмэгтэй Опра энэ асуудлын тухай өөрийн шоуны үеэр мэдээлэхдээ дэлгүүрийн цүнхнүүдийг дэндүү үнэтэй байсныг ч шүүмжилжээ. Тэрээр дэлгүүрийг хэрүүл маргаангүйгээр орхисон хэдий ч арьс өнгөөр ялгаварлах үзэл одоог хүртэл хүчтэй үргэлжилж байгаад харамсаж байна гэлээ.
Мөн тэрээр “Би тэнд яг л өөрөө байсан. Хэн ч хараад намайг танихаар байсан. Гэхдээ Цюрихт миний шоу гардаггүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь худалдагч намайг таниагүй” гэжээ.
Опра Уинфри мөн Швейцарь улсын зарим хотод цагаачдыг зарим олон нийтийн газарт очихыг хориглосон хууль яригдаж байгааг шүүмжилсэн байна. Тэднийг олон нийтийн усан сан, тоглоомын талбай, номын сан зэрэгт очихыг хориглох тухай яригдаж байгаа аж.
Швейцарьт 48 мянган хүн цагаачлах хүсэлт өгсний ихэнх нь хар арьстнууд юм. Энэ нь Европын дундаж цагаачлагчдын тооноос хоёр дахин их үзүүлэлт аж.
Опра Уинфри өнгөрсөн сард дуучин Тина Турнерийн хуримын ёслолд орлцохоор Цюрих хотноо очсон байна.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (1)