Йеменд өчигдөр “Аль-Кайда” бүлэглэлийн 14 дайчинг АНУ жолоочгүй онгоцны
дайралтаар хөнөөсөн байна. Саяхан иргэний дайн нь дууссан Йемений зарим
бүс нутагт алан хядах бүлэглэл эрх мэдлээ тогтоосноос АНУ-ын ийм төрлийн
дайралтууд өнгөрсөн сараас эхлэн тус улсад олноор гарах болсон юм.

Йеменд өчигдөр “Аль-Кайда” бүлэглэлийн 14 дайчинг АНУ жолоочгүй онгоцны дайралтаар хөнөөсөн байна. Саяхан иргэний дайн нь дууссан Йемений зарим бүс нутагт алан хядах бүлэглэл эрх мэдлээ тогтоосноос АНУ-ын ийм төрлийн дайралтууд өнгөрсөн сараас эхлэн тус улсад олноор гарах болсон юм.
Харин өчигдөр дайчид амиа алдсаны дараа Америкийн дайралтыг эсэргүүцэн Йемений иргэд жагссан байна. Тэд алан хядах бүлэглэлийн гишүүдийг устгасныг эсэргүүцээгүй ч Америкийн хөлөг онгоцны олон дайралтуудад энгийн иргэд өртөн амиа алдаж байгааг эсэргүүцсэн байна.
Тиймээс барууны эрх баригчдыг нисэгчгүй онгоцны дайралтуудаа зогсоохыг шаардаж, онгоцны хэлбэртэй дүрсийг АНУ-ын төрийн далбаанд ороож шатаасан байна.
Өнгөрсөн сарын 28-аас хойш Америкийн сөнөөгч онгоцонд “Аль-Кайда”-гийн 30 гишүүн амиа алдаад байгаа юм.
Д.Идэр