
Өчигдрийн байдлаар 32 гэмт хэрэг гарчээ. Үүнээс хулгайн гэмт хэрэг долоо, танхайн хоёр, зам тээврийн осол хэрэг 16 бүртгэгджээ. Хулгайн долоон хэргээс дөрөв нь машины хулгай байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороонд "Хүрд" ХХК-ийн замын хойд талын авто зогсоол дээрээс "Тоёото Королла" маркийн саарал өнгийн машин алдагдсан байна. Энэ мэт орон сууцны гаднаас машины эд анги болоод машин бүхлээрээ алдагдах тохиолдол цөөнгүй гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/