
Сүүлийн үед машины хулгайнаас гадна айлын гэр орон сууцруу нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлах тохиолдол их гарч байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд Нуурын гудамжинд гэр хорооллын айлын байшинд хууль бусаар нэвтэрч 200 мянган төгрөг, 200 юань, зургийн аппарат, алт монетон бөгж алдагдсан байна. Иймээс хаалга цоожоо шалгаж, харуул хамгаалалттай орхиж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/