Долоо хоногийн сүүлч буюу амралтын өдрөөр манай сайт та бүхэнд гэмт хэргийн шалгалтын явцын талаарх мэдээллийг тоймлон хүргэдэг. Тэгвэл энэ долоо хоногт ямар хэргүүд олны цочирдуулав. Тухайн хэргийн мөрдөн байцаалтын явц хэрхэн үргэлжилж байгаа талаар мэдээлж байна.
Ц.Анандбазарын хүүг алсан этгээдийг БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна"Сод монгол" группийн Ерөнхий захирал Ц.Анандбазарын хүү 17 настай Ц нь өнгөрсөн Лхагва гарагийн 23.00 цагийн үед бусдын гарт амиа алдсан. Тэгвэл хэргийг үйлдсэн этгээдийг газар дээр нь баривчилсан бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хэргийг сөхвөл, Ц.Анандбазарын хүү Ц нь тухайн үед Бага тэнгэрийн аманд тав, зургаан хүний хамт байсан бөгөөд хоорондоо наймаа хийн улмаар үнэ тохиролцоогүйгээс маргалдсан аж. Ингээд хамт явсан залуусийн нэг нь Ц-гийн цээж болон хэвлийн тус газар нь хутгалж, амийг нь егүүтгэсэн байна. Ямартаа ч хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Саунд 40 мянган төгрөгөөр биеэ үнэлдэг байсан охидыг гадуур байцаасаар...Баянгол дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт байрлах "АLE HOUSE" гэх зочид буудлын доод давхарт биеэ үнэлж байсан 10 гаруй охидыг цагдаагийнхан баривчилсан нь олныг түгшээж байна. Учир нь энэ хэргээс хэдхэн хоногийн өмнө айлын хашаанд биеэ үнэлж байсан хэсэг охидыг барьсан юм. Нэг дүүргээс ойр ойрхон ийн хэрэг илчлэгдэж байгаа нь биеэ үнэлэлт манай улсад улам хүрээгээ тэлж байгааг харуулж байгаа юм. Саунд биеэ үнэлж байсан охидын хувьд 18-25 насных бөгөөд тэд цагийн 40 мянгаар биеэ үнэлдэг байснаа мэдүүлгийн явцад хэлжээ. Мөн тэднийг зуучилдаг буюу уг газрыг түрээсэлдэг О гэгчид 40 мянган төгрөгнийхөө 50 хувийг өгдөг байсан аж. Энэ удаагийн хэрэг охидыг массажист авна гэсэн зараар дуудаж авчраад биеийг нь үнэлүүлдэг байсан байгаа юм. Түүнчлэн тэднийг баривчлан саатуулсан зүйл байхгүй бөгөөд гадуур байцаалт авч байгаа аж. Өмнөх хэргийн адил охидыг зуучилсан гэх үндэслэлээр иргэн О гэгчид эрүүгийн хэрэг үүсгэхээр мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Хоригдлууд ажил хийх зуураа дэлгүүр дээрэмдсэн ШШГЕГ-ын ойролцоо Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай “Толла” дэлгүүрийн худалдагчийг зэвсэглэсэн этгээдүүд дээрэмдсэн хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан ШШГЕГ-ын аж ахуйд ял эдэлж байгаа ялтныг уг дээрмийн хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгаж байгаа. Хэргийг тодруулбал, Чингэлтэй дүүрэгт байх хүнсний дэлгүүрт хоёр эмэгтэй худалдагчийг байхад маск, саравчтай малгайтай хоёр этгээд орж ирж айлган сүрдүүлж орлогын бэлэн мөнгийг нь дээрэмдсэн. Ингэхдээ 500 орчим мянган төгрөгнөөс өөр эд зүйл аваагүй байгаа юм. Тэгвэл энэ хэрэгт дээрх хоригдлуудыг холбогдуулан шалгаж байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дэлгүүр дээрэмдсэн этгүүдийг уг хоригдлууд бараг л мөн гэж байгаа. Тиймээс ч цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэв.
Өмгөөлөгчийн аминд хүрсэн хурандаад Эрүүгийн хэрэг үүсгэсэн
Энэ сарын 2-3-нд шилжих шөнө Завхан аймагт хүн амины ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, тус аймгийн “Уран байгаль” хэмээх зочид буудалд байрлаж байсан өмгөөлөгчийг зодож, улмаар өмгөөлөгч эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан. Энэ хэргийг хурандаа Н.Буянжаргал хардалтын улмаас үйлдсэн гэх. Ямартаа ч шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа ч хурандаа Н.Буянжаргалд Эрүүгийн хуулийн 91.1-т зааснаар бусдын амь насыг санаатай хохироох гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ял оноох юм.Хятад иргэн алт гаргахыг завдав
Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулсанаар Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нар СА902 онгоцоор БНХАУ-ын руу нисэх гэж байсан Хятад улсын иргэний ачаа тээшний дотор талаас 13.000.000 төгрөг орчим үнэ бүхий 170 гр цэвэршүүлсэн алт, 60 гр алттай шороог илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосон. Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй тул хойшлуулшгүй ажиллагаа хийн Цагдаагийн байгууллагад шилжүүлээд одоо шалгагдаж байна.


















































