Афганистаны Кабул хотод Хятадын гурван иргэний амийг хөнөөж, хоёр иргэн ор сураггүй алга болсон хэрэг гарчээ. Пүрв гарагийн шөнө орон сууцанд унтаж байсан хятад иргэд рүү зэвсэгтэй этгээдүүд халдсан байна. Тэд шөнө дунд цонхоор орж гэмт хэрэг үйлдээд мөн цонхоор хоёр иргэнийг авч явсан бололтой гэж орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна.
Хятадын ЭСЯ алга болсон иргэдийг олж, хүн амины хэргийн буруутанг яаралтай илрүүлэхийг Афганистаны Засгийн газраас хүссэн бичиг өнөөдөр илгээжээ. Кабул хотод талибууд терорист халдлага үйлддэг ч хятад иргэдэд ингэж олноор нь халдаж байсан тохиолдол цөөн юм.

Сэтгэгдэл (2)