
ОХУ-ын Киров мужид замаар гүйж явсан муурыг хийн буугаар буудсан цагдаа таван жилийн ял авахад хүрсэн хэрэг гарчээ. 40 настай Алексей Березин машинтай явж байхад нь замын голд зогсож саад болсон муурыг хийн буугаар буудаж амийг нь хөнөөжээ. Энэ үйл явдал муурны эзнийх нь нүдэн дээр болсон тул хуулийнханд гомдол гаргаж, заавал тохирсон ял шийтгэл оногдуулахыг хүссэн байна. Хийн буугаар муур буудсан цагдаа хэрэг буруугаар эргэснийг мэдээд үхсэн муурыг эзнээс нь 100 мянган рубль буюу 3000 доллараар худалдаж авах саналт тавьсан аж. Гэсэн ч гэрийн тэжээмэл муурыг нь нүдэн дээр нь амийг нь хөнөөсөнд бухимдсан эмэгтэй зөвшөөрөөгүй байна. Тиймээс Алексей олон нийтийн газар танхайрсан гэж таван жилийн ял авч болзошгүй байгаа юм. Сонирхолтой нь тэрбээр энэ үйлдлээ "замын хөдөлгөөнийг саадгүй байлгахын тулд хийсэн" гэж мэдүүлжээ.