Нийслэлд хэрэгжүүлж буй 33 уулзварыг өргөтгөх "Гудамж" төслийн
хүрээнд нэгдүгээр хорооллын арын замыг ГССҮТ-өөс уруудах замтай холбох
зам барилгын ажил эхэлжээ.

Нийслэлд хэрэгжүүлж буй 33 уулзварыг өргөтгөх "Гудамж" төслийн хүрээнд нэгдүгээр хорооллын арын замыг ГССҮТ-өөс уруудах замтай холбох зам барилгын ажил эхэлжээ. Энэ ажлын хүрээнд тус замын зарим хэсгийг нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон байна. Тодруулбал, нэгдүгээр хорооллын араар хотын төв буюу Саппорогийн дөрвөн замын уулзвар руу орох хөдөлгөөнийг хэвээр үлдээж, зүүнээс баруун тийш зорчих хөдөлгөөнийг хоригложээ.
Өргөтгөл шинэчлэлийн ажлыг аравдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй тул хоёр сарын турш нэг чиглэлд зорчих болоод байна. Зам барилгын ажил дууссаны дараа нэгдүгээр хорооллоос III, IV хороолол руу ирж буй тээврийн хэрэгсэл Саппоро руу уруудахгүйгээр шууд хөндлөн нэвтрэх боломжтой болох юм.