
Мэргэжлийн хяналтын газраас Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн зарим байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Тодруулбал, Дорноговь аймгийн "Дорнын говь", Завхан аймгийн "Мөнхөд мандаг", "Биндэръяа", "HSM" ХХК-иудын согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.