Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар “2+2” уулзалтын хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Пентагоны удирдлага Чак Хейгел нартай Вашингтонд уулзлаа.Хэлэлцээрийн дараа болсон бага хурал дээр “Манай хоёр орны хооронд ямар ч хүйтэн дайн байхгүй, харин жинхэнэ хамтын ажиллагаа бий” гэж Сергей Лавров мэдэгдсэн байна. АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуденд орогнол олгосноос болж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ыг хүйтэн дайн сэтгэхүй гаргалаа хэмээн буруутгасан юм.
Америкийн тусгай албаны ажилтан асан болон түүнд орогнол олгосон явдал Москвагийн хувьд олон улсын эрх зүй, манай хуулийн хэм хэмжээнд щийдэгдсэн зүйл гэж Оросын төлөөлөгчид тайлбарлажээ.



























































