Өмнөд Солонгос, АНУ-ын “Ulji Freedom Guardian” байлдааны хамтарсан
сургуулилт энэ сарын 19-30-ны өдрүүдэд болох тухай мэдээллээ.

Өмнөд Солонгос, АНУ-ын “Ulji Freedom Guardian” байлдааны хамтарсан сургуулилт энэ сарын 19-30-ны өдрүүдэд болох тухай мэдээллээ. Жил бүр явагддаг цэргийн хамтарсан сургуулилтад Өмнөд Солонгосын талаас 50 мянга, АНУ-ын талаас бараг 30 мянган цэргийн албан хаагч оролцох аж. Штабууд шийдвэр гаргахдаа сургуулийн явцад компьютерийн загварыг өргөн хэрэглэнэ гэжээ.
БНАСАУ дээрх хоёр талын байлдааны сургуулилтыг буруушааж байгаа юм. Өнгөрсөн хавар АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулилт явуулсны улмаас Солонгосын хойгийн байдал хурцдаж, Хойд Солонгос удаа дараа пуужин хөөргөсөн билээ.
Сэтгэгдэл (1)