Өчигдөр Индонезийн зүүн хэсгийн Палуэ арлын Рокатенда галт уул дэлбэрснээр багадаа зургаан хүн амиа алджээ. Халуун лаванд амиа алдсан оршин суугчдын хоёр нь хүүхэд байсан байна. Индонезийн Галт уул судлалын агентлагийн тэргүүн Суроногийн мэдээлснээр өнгөрсөн 10-р сарын 12-ны өдрөөс хойш гал уул үнсээ хаяж эхэлсэн байна. Дэлбэрэлт орон нутгийн цагаар бямба гаргийн 04:27 цагт эхэлжээ. Галт уулын үнс цацалтын хэмжээ 2000 метрт хүрснийг албаныхан мэдээллээ.
Ноён Суроногийн хэлснээр аюултай бүс нутгаас 3000 гаруй хүнийг сарын өмнө нүүлгэн шилжүүлсэн ч зарим нь гэртээ эргэн очсон байжээ.
Индонез улс нь 129 идэвхитэй галт уулын бүсэд байрладаг байна.
Д.Идэр



























































