Венесуэлийн төрийн өмчит газрын тосны үйлдвэр “PDVSA”-т өчигдөр
томоохон хэмжээний дэлбэрэлт гарчээ. Тус үйлдвэрийн дэд дарга Асдрубал
Чавезын мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас үүссэн галыг бүрэн унтрааж
дууссан гэжээ.

Венесуэлийн төрийн өмчит газрын тосны үйлдвэр “PDVSA”-т өчигдөр томоохон хэмжээний дэлбэрэлт гарчээ. Тус үйлдвэрийн дэд дарга Асдрубал Чавезын мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас үүссэн галыг бүрэн унтрааж дууссан гэжээ.
Орон нутгийн цагаар ням гаргийн 15:15 цагт болсон үйлдвэрийн дэлбэрэлт тус улсын түүхэн дэх хамгийн том хэмжээний дэлбэрэлт хэмээн тооцогдсон бөгөөд ойролцоох бүсийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.
Эрх баригчид хүний ам эрсэдсэн, гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй хэмээн мэдээлсэн байна. “PDVSA” үйлдвэр нь өдөрт 200 мянган баррель тос үйлдвэрлэдэг аж.
Д.Идэр