
Ажиглагчид хоёр улс төрчийн дунд халуун өрсөлдөөн болно хэмээн үзэж байсан ч анхын мэтгэлцээн хүлээж байснаас харьцангуй нөхөрсөг болсон гэлээ.
Санал сэтгэгдлээ хэлэх үед Кевин Рудд эдийн засгийн аврах шинэ арга замыг санал болгохоо амласан бол Тони Эбботт “Хэрвээ та шинэ замыг хүсч байгаа бол шинэ Засгийн газрыг сонгох хэрэгтэй” хэмээн уриалжээ. Мөн тэрээр өдөр бүр тус улсад завиар цагаачлан ирж буй хүмүүст зориулсан хангалттай бодлого явуулахгүй байгаад Засгийн газрыг шүүмжлээд, энэхүү явдлыг зогсооно хэмээн хэлсэн байна.
Саяхны судалгаагаар ирэх сарын долооны өдөр болох сонгуульд Тони Эбботт тэргүүлсэн билээ.
Д.Идэр



