Японы эдийн засгийн өсөлт энэ жилийн хоёрдугаар улиралд удааширсан талаар эх сурвалж мэдээллээ. Тус улсын ДНБ 4-6-р сард ердөө 0.6 хувиар өссөн байна. Энэ нь 2013 оны эхний улирлын үзүүлэлтээс 4.1 хувиар буурсан тоо аж. Эдийн засгийн шинжээчид хоёр дахь улирлын ДНБ-ий өсөлтийг багадаа 3.6 хувьд хүрнэ хэмээн тооцоолж байсан юм. Ерөнхий сайд Шинзо Абэ эдийн засгийн тогтонги байдлаас улс орноо гаргахыг хичээж байгаа юм. Тэрээр төрийн тэргүүн болсноосоо хойш мөнгөний нийлүүлэлтийг дэмжих замаар төрийн зардлыг өсгөх зорилготой “Абэномикс” хэмээх бодлого явуулж эхэлсэн билээ. Харин энэхүү бодлого иений ханшийг сулруулж, Японы экспортлогчдын орлогыг л нэмэгдүүлэхэд хүргэж байгаа гэлээ.
Япон улс ирэх жилийн дөрөвдүгээр сараас 5 хувийн худалдааны татвараа 8 хувь болгон өсгөх бөгөөд 2015 оны 10-р сар гэхэд 10 хувь болгон өсгөхөөр төлөвлөж байгаа юм.
Д.Идэр



























































