
Таблетыг Пхеньяны Намрын олон улсын худалдааны үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд албан ёсоор танилцуулжээ. Гэсэн хэдий ч шинэ технологийн тухай андройд үйлдлийн системтэй, утасгүй интэрнэт холболтгүй гэхээс өөр ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна хэмээн “Wall street journal” бичжээ. Шинжээчид “Самжиён” таблетын зурагнаас 10 инчийн дэлгэцтэй хэмээн таамаглаж байна.
Олон улсын хэвлэлүүд энэхүү технологийг гадныхны дор орохгүй хэмээн бүтээсэн, мөн ухуулга сурталчилгааны шинэ хэрэгсэл болгож мэднэ хэмээн бичиж байна.
Таблетыг Хойд Солонгосын иргэд худалдан авах боломжтой эсэх, үнэ зэрэг мэдээллүүд хаалттай байгаа юм.
Энэ оны эхээр Хойд Солонгосын эрх баригчид гадаадыг оршин суугчдыг гар утаснаасаа интернэт орон боломжоор хангана хэмээн мэдээлсэн билээ. Тэд өнгөрсөн 3-р сард амлалтандаа хүрсэн ч сарын өмнө тодорхойгүй шалтгаанаар интернэтэд холбогдох эрхийг нь хассан билээ.
Д.Идэр



