Японы “Фукушима-1” атомын цахилгаан станцын хамгаалах хаалт далайд хаяж байгаа цацраг идэвхт усны урсгалыг тогтоон зогсоож чадахгүй байна гэж өнөөдөр тус станцын оператор болох “Tokyo electric power” компани мэдээллээ. Компанийн мэдээлснээр атомын цахилгаан станцын дорхи бохир усны түвшин хамгаалах хаалтын өндрөөс 60 см-ээр давж хальсан байгаа аж.
Японы эрх баригчид болон “Tokyo electric power” компанийн ажилтнууд хамгаалах хаалтыг бэхлэх асуудлыг яаралтай авч үзэж шийдвэрлэхийг оролдож байна. Мөн станц дороос бохир усныг аажмаар шахан гаргахаар төлөвлөжээ.
“Фукушима” атомын цахилгаан станцаас өдөр бүр бараг 300 тонн цацраг идэвхт ус тэнгис далайд хаяж байна гэж мэргэжилтнүүд дүгнэсэн билээ.



























































