Мали улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ибрахим Боубакар Кэйта ялалт
байгуулжээ. Ерөнхийлөгчийн суудалд түүнтэй өрсөлдсөн Сангийн сайд асан
Соумайли Киссэ ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр Кэйтад баяр
хүргэж, сайн ажиллахыг хүсчээ.

Мали улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ибрахим Боубакар Кэйта ялалт байгуулжээ. Ерөнхийлөгчийн суудалд түүнтэй өрсөлдсөн Сангийн сайд асан Соумайли Киссэ ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр Кэйтад баяр хүргэж, сайн ажиллахыг хүсчээ.
68 настай Кэйта өмнө нь 1994-2000 оны хооронд тус улсын ерөнхийлөгчөөр ажилалж байсан юм. Тэрээр дөрвөн тэрбум ам.долларын гадны тусламж авч Баруун Африкын улсыг дахин сэргээнэ хэмээн амласан байна.
Мали улсад цэргийн хэт даврагсдын улмаас эмх замбараагүй байдал ноёрхож байгаа юм. Францын Засгийн газар тус улсад цэргийн тусламж үзүүлж хойд нутгийг эзэлсэн хэт даврагсдыг дарсан билээ.
Д.Идэр