Нигерийн хойд хэсгийн Борно муж улсын лалын сүм рүү буутай этгээдүүд
халдан гал нээснээр багадаа 44 сүсэгтэн амиа алдсан тухай мэдээллээ.
Хэрэг явдал ням гаргийн өглөө болсон ч энэ тухай мэдээллийг өчигдрөөс
цацаж эхэлсэн байна. Халдлагад өртсөн лалын сүм нийслэл улсын Майдугури хотоос 35 км-т орших Кондуга тосгонд байрладаг аж. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр 26 хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна.
Буутай этгээдүүдийг Исламын бүлэглэл Боко Харамынхан байж магадгүй хэмээн сэжиглэж байна. Тус бүлэглэл Нигерьт 2009 оноос хойш олон мянган хүнийг хөнөөгөөд байгаа юм. Боко Харам бүлэглэл Нигерийн Засгийн газрыг унагааж исламист улс байгуулах зорилгоор ойр ойрхон халдага үйлддэг юм.
Д.Идэр



























































