
37500 тонн жинтэй аварга хөлөг “INS Vikrant”-ыг 2018 онд тэнгисийн цэргийн албанд ашиглаж эхлэхээс өмнө буюу 2016 он гэхэд туршиж үзэхээр төлөвлөж байгаа аж.
Онгоц тээвэрлэх хөлөг онгоц бүтээснээрээ Энэтхэг улс АНУ, Их Британи, ОХУ-тай адил хөлөгтэй болж байгаа юм.
Өчигдөр тус улсын эрх баригчид хөлөг онгоц бүтээх ажлын эхний шат дууссаныг тэмдэглэсэн юм. Хөлөг онгоц нь дараа дараагийн шатанд 260 метр урт, 60 метр өргөн болж баригдах аж.
Д.Идэр