Чили, Аргентины дунд орших Андын нуруунд 20 гаруй аварга тас тодорхойгүй шалтгаанаар хордож, хоёр нь үхсэн байна. Таснуудыг хордож үхсэн хэмээн шинжилгээний хариу хэлсэн ч Чилийн эрх баригчид үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Гурван метрээс урт далавчтай нэн ховордсон төрөл зүйлд багтдаг аварга таснууд Чилийн нйислэл Саньтяго хотоос зүүн зүгт 80 км-ийн зайд буюу Лос Анд тосгоны нутгаас хордсон байдалтай олдсон байна.
20 гаруй шувуу хордсоны хоёр нь үхсэн бөгөөд үлдсэнийг нь амтьны эмч нар асарч эхэлсэн байна. Аварга таснуудыг хордож үхсэн үнэг, ирвэс эсвэл тугалны мах идсэнээс ийм зүйл болсон хэмээн таамаглаж байгаа юм.
Андын нурууны аварга тас нь дэлхийн хамгийн том шувууны аймагт багтдаг бөгөөд тус бүс нутгийн билэг тэмдэг болсон амьтан юм. Эрдэмтэд зэрлэг байгальд ердөө 10 мянгаас бага аварга тас үлдсэнийг тогтоосон байдаг.
Д.Идэр





































































