Дэлхийн хамгийн хаалттай улс Хойд Солонгост ухаалаг гар утас бүтээсэн тухай мэдээллээ. Тус улсын удирдагч Ким Чен Ун хойд солонгосчууд анх удаа ухаалаг утастай болсон тухай өчигдөр албан ёсоор зарласнаар шинэ технологийн зургийг нь нийтэлж эхэлсэн байна. Андройд үйлдлийн системтэй ухаалаг утсыг “Ариранг” хэмээн нэрлэсэн байна. Хойд Солонгосын Төв мэдээний агентлагын мэдээлснээр “Ариранг” ухаалаг утас нь хэрэглэхэд тохиромжтой, өндөр нягтаршил бүхий камертай, хэрэглэгчдэд ээлтэй програмууд суулгасан гэжээ.
Хойд Солонгосчууд барууныхны дор орохгүй гэсэндээ ухаалаг утас бүтээж байна хэмээн шинжээчид дүгнэжээ. Харин барууны зарим хэвлэлүүд технологийн дэвшилт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн байна “Washington post” сонин л гэхэд ийм маягийн ухаалаг утсыг Хятадад олноор үйлдвэрлэж, Хойд Солонгос руу нууцаар тээвэрлэсэн байх магадлалтай хэмээн бичжээ.
Одоогоор ухаалаг утасны үзүүлэлт болон үнийн тухай мэдээллийг өгөөгүй байна.

Д.Идэр