Ойрын өдрүүдэд хэт халсны улмаас ОХУ-ын Буриад улсад 33 хээрийн түймэр
гарсан хэмээн Сибирийн холбооны ой хамгаалах агентлаг мэдээллээ.
Хээрийн түймрүүдэд нийтдээ 3500 гектар га газар өртөөд байсан байна.

Ойрын өдрүүдэд хэт халсны улмаас ОХУ-ын Буриад улсад 33 хээрийн түймэр гарсан хэмээн Сибирийн холбооны ой хамгаалах агентлаг мэдээллээ. Хээрийн түймрүүдэд нийтдээ 3500 гектар га газар өртөөд байсан байна.
Гал унтраах ангийнхан түргэн шуурхай ажилласны улмаас 33 түймрийн заримыг нь унтраалаа хэмээн холбогдох албаныхан мэдээлсэн байна. Одоогоор 27 түймэр газарт түймэр ассан хэвээр байгаа бөгөөд 798 гектар га газрыг хамарч байгаа аж.
Түймэрт хүний амь эрсэдсэн тохиолдол гараагүй байна. Хуурай уур амьсгалд хүчтэй цахилгаан цахисан нь түймэр гарсан шалтгаан байж магадгүй хэмээн үзэж байна.
Д.Идэр