
ОХУ-ын Ерөнхийлөгчийн шадар туслах Юри Ушаков энэ тухай мэдээлэхдээ чухам ямар баримт бичгүүдэд гарын үсэг зурж байгааг дурдахаас татгалзсан байна. Тэрээр зөвхөн эрчим хүчний гэрээ хэлэлцээр энэ баримтууд дунд багтаж байгаа хэмээн хэлжээ.
Кремль хоёр орны хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг цохон тэмдэглэжээ. 2012 онд Азербайжан улс ОХУ-д 1.55 тэрбум куб метр байгалийн хий нийлүүлснийг шадар туслах дурдсан байна.
ОХУ нь Азербайжаны эдийн засгийн хувьд гадаадын хамгийн том хамтрагчдын нэг юм.
Д.Идэр