Балбын зүүн хойд нутагт хөрс ихээр нурж байна. Гамшгийн улмаас
хөрсний нурангид тус бүс нутгийн зургаан хүн амиа алдсан хэмээн эрх
баригчид мэдээллээ. Мөн энэ тооны хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Балбын зүүн хойд нутагт хөрс ихээр нурж байна. Гамшгийн улмаас хөрсний нурангид тус бүс нутгийн зургаан хүн амиа алдсан хэмээн эрх баригчид мэдээллээ. Мөн энэ тооны хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Балбын зүүн хойд хэсгийн нутгаар ойрын өдрүүдэд ихээхэн хэмжээний хур тунадас орсон бөгөөд нийслэл Катмандугаас баруун зүгт 320 км-т орших Пуртингкада тосгоны иргэд унтаж байх үед хөрсний нуралт эхэлсэн гэлээ.
Нурангид долоон айлын орон гэр сүйдээд байгаа аж. Одоогоор 10 гаруй хүнийг сураггүй болсон хэмээн бүртгэсэн бөгөөд холбогдох албаныхан хайж эхэлсэн байна.
Д.Идэр