Чехийн түр Засгийн газрын Ерөнхий сайд Жири Руснок Ерөнхийлөгч Милос Земаны танхмийг огцруулах саналтай байгаагаа мэдээллээ. Тэрээр өчигдөр Доод танхмийн гишүүдээс санал хурааж Засгийн газарт итгэл муутай байгааг тогтоосон байна. Ерөнхийлөгчийн танхмийг 93 гишүүн дэмжсэн бол 100 гишүүн сөрөг санал өгсөн байна. Тус улсын хууль ёсоор Доод танхим Ерөнхийлөгчийн танхмийг цуцалснаас хойш 60 өдрийн дараа эрх мэдлийг нь татан авдаг байна. Тиймээс Ерөнхийлөгч Земан хоёр сарын дотор сонгуулийн хугацааг зарлаж, санал хураах ёстой аж.
Урьдчилсан тооцооллоор дахин сонгууль явуулахад нэг тэрбум кронор буюу 50 сая гаруй ам.доллар зарцуулах аж. Хэрвээ огцруулах санал гараагүй байсан бол дараагийн сонгууль 2014 оны тавдугаар сард болох ёстой байсан байна.
Д.Идэр



























































